Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Булган аймагт үр тарианы болц сайн байна

Булган аймагт өнөөдрийн байдлаар үр тарианы соёололт жигд сайн байна гэсэн мэдээллийг тус Аймгийн хүнс хөдөө аж ахуйн газраас өглөө.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булган аймагт үр тарианы болц сайн байна
Булган аймагт үр тарианы болц сайн байна. Зураг: МҮОНРТ

Булган аймагт өнөөдрийн байдлаар үр тарианы соёололт жигд сайн байна гэсэн мэдээллийг тус Аймгийн хүнс хөдөө аж ахуйн газраас өглөө. Энэ жил улаанбуудай, арвай, овьёос, гурвалжин будаа, хөх тариа болон төмс, хүнсний ногоо гээд нийт 45.3 мянган га талбайд тариалалт хийжээ. Үр тарианы болц сайн байна. Намрын ургац хураалтын ажилд 200 гаруй оюутан ажиллуулна гэж Булган аймгийн ерөнхий агрономич н.Энхбаяр утсаар мэдээллээ.

Mongolian National Radio · Булган аймагт үр тарианы болц сайн байна

Өнөөдрийн байдлаар Булган аймгийн хэмжээнд бүх төрлийн шинэ ургацын ногоо худалдаанд гараад байна. Одоогоор 5 тонн хүнсний ногоо худалдан борлуулсан гэсэн мэдээллийг өглөө.

Хуваалцах