Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Булган аймагт өвөлжилт өнтэй байна

Аймгийн үйлдвэр, хөдөө, аж ахуйн газраас долоо хоног бүрийн лхагва гарагт авдаг орон нутгийн мэдээллээс үзэхэд сумдын мал өвөлжилт хүндрэлгүй, малын хорогдол төдийлөн нэмэгдээгүй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булган аймагт өвөлжилт өнтэй байна
Булган аймагт өвөлжилт өнтэй байна. Зураг: МҮОНРТ

Булган аймаг

Оны сүүлчээр Булган аймгийн нэлээд нутаг цасархаг болсон, мөн зарим сумын бэлчээрийн даац хэтэрсэн зэргийн улмаас цагийн байдал хүндрэх төлөвтэй болсон ч энэ сард цаг агаар тогтуун, хүйтний эрч үе үе суларч мал өвөлжилт хэвийн байна.

Баяннуур, Орхон, Булган зэрэг найман сумын нутагт талдаа 5-15 см, гуу жалгандаа 15-25 см, ялангуяа Хишиг-Өдөр сумын Шарх баг цас ихтэй, Сайхан, Баян-Агтын зарим зам даваа хаагдаж болзошгүй болсон зэрэгт дүгнэлт хийж сумдын саналаар аймгийн нөөцийн газраас эхний ээлжийн өвсийг хуваарилах, малынхаа ядруу доройг тамирдан сульдахаас сэргийлэн 42 мянга гаруй малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг арга хэмжээ зохион байгуулжээ.

Аймгийн үйлдвэр, хөдөө, аж ахуйн газраас долоо хоног бүрийн Лхагва гарагт авдаг орон нутгийн мэдээллээс үзэхэд сумдын мал өвөлжилт хүндрэлгүй, малын хорогдол төдийлөн нэмэгдээгүй байна.

Түлхүүр үг:Булган аймаг
Хуваалцах