Булган аймгийн хөдөө аж ахуйн мэргэжилтний зөвлөгөөн боллоо
Булган аймгийн хөдөө аж ахуйн мэргэжилтний зөвлөгөөн энэ сарын 7-8-нд зохион байгуулагдаж 110 гаруй мэргэжилтэн, малын эмч оролцсон байна.
Мэдээллийн алба

Булган аймгийн хөдөө аж ахуйн мэргэжилтний зөвлөгөөн энэ сарын 7-8-нд зохион байгуулагдаж 110 гаруй мэргэжилтэн, малын эмч оролцсон байна. Зөвлөгөөнөөр 2015 оны ажын үр дүн, 2016 онд зохион байгуулагдах ажлын зорилтоо тодорхойлж, сумдын мал эмнэлэг үржлийн нэгжүүдтэй гэрээ байгуулжээ.
Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 2015-2016 оны мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалтыг 86.8 хувиар хангасан.
Малчдын хүчээр 85 тн байгалийн хадлан, 8.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 1.5 тн гар тэжээл, 8.2 мянган тн давс, хужир бэлтгэхээс 85.8 тн байгалийн хадлан, 2.5 тн үйлдвэрийн тэжээл, 983 тн гар тэжээл 7 мянган тн давс, хужир бэлтгэсэн нь хадлангийн 101 хувийг, үйлдвэрийн тэжээлийн 28.6 хувийг, гар тэжээлийн 63.2 хувийг, давс, хужрын 86 хувийг бэлтгэсэн байна.
Ж.Халиун


















