Булган аймгийн нийт нутгийн 30 орчим хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй
Булган аймгийн бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоход 60 орчим хувьд нь мал өвөлжилт, хаваржилт хэвийн, харин 30 гаруй хувьд хүндэрч болзошгүй байна
Мэдээллийн алба

Булган аймгийн бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоход 60 орчим хувьд нь мал өвөлжилт, хаваржилт хэвийн, харин 30 гаруй хувьд хүндэрч болзошгүй байна.
Эдгээр хүндэрч болзошгүй сумдын 68 өрхийн 43,8 мянган толгой мал өөр аймгийн нутагт отроор өвөлжихөөр бол харин 478 өрхийн 137,8 мянган толгой мал өөрийн аймгийн бусад сумдад оторлож өвөлжинө.


















