Булган аймгийн Сэлэнгэ суманд ой хээрийн түймэр гарлаа
Бугын эвэр, самар, ойн дагалдах баялаг түүхээр явж байгаа иргэд түймэр тавих эрсдэл өндөр байдаг. Хаврын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан иргэд галын аюулаас урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байх шаардлагатай байгааг аймгийн онцгой байдлын газраас анхааруулж байна.
Мэдээллийн алба

Хаврын хуурайшилт эхэлж, ой хээрийн түймрийн харанга дэлдэж эхэллээ. Булган аймгийн Сэлэнгэ суманд өнгөрсөн амралтын өдөр ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал Тариахтай баг, Хуурайн ам орчмын газар ой хээрийн түймэрт автсан байна. Түймрийн газарт Сэлэнгэ сумын иргэд, аймгийн ОБГ-ын Хялганат тосгон дахь гал унтраах, аврах 50-р ангийн гал сөнөөгчид хүч нэмэгдүүлэн очиж бүрэн унтраажээ. Энэ түймрээс болж 900 орчим га газар шатсан гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.
Бугын эвэр, самар, ойн дагалдах баялаг түүхээр явж байгаа иргэд түймэр тавих эрсдэл өндөр байдаг. Хаврын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан иргэд галын аюулаас урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байх шаардлагатай байгааг аймгийн онцгой байдлын газраас анхааруулж байна.
Сэлэнгэ мөрний салааны мөс нь унаж иргэд зорчиход хүндрэлтэй байгаа бөгөөд түймрийн голомтод ажиллаж байгаа иргэдийг Сэлэнгэ сумын төвөөс хоёрдугаар тасгийн хооронд гүүр тавьж байгаа том оврын ачааны машинаар зөөвөрлөсөн байна. Одоогоор түймрийн шалтгааныг тодорхойлохоор аймгийн цагдаагийн газар ажиллаж байна.


















