Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Булган сум үерт автжээ

Онцгой байдлын газрын дарга, ГХБХБГ-ын дарга нар үерт автсан хэсгүүдтэй газар дээр нь очиж танилцан цаашид болзошгүй эрсдлээс сэргийлэх, шийдвэртэй үр дүнтэй арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булган сум үерт автжээ
Булган сум үерт автжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр 17 цагийн орчимд Булган аймгийн төвд хүчтэй аадар бороо, мөндөр орж, Булган сумын 1-р баг буюу Шинэ хороо, 2-р баг буюу Хөрөө рам, 5, 6-р багийн нутаг дэвсгэр дээрх айл өрхүүд ихээхэн хэмжээний үерт автсан байна. Мөн үерийн далангийн ойролцоох албан байгууллагуудын доод давхрын грашууд усанд автан одоогоор аймгийн Онцгой байдлын газрын техник, албан хаагчид шуурхай байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Түр зуурын бороо хүчтэй орж үерийн усны хэмжээ их байсан ч хүний амь нас эрсдээгүй, айл өрх, албан газруудад томоохон хэмжээний хохирол учраагүй байна. Аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Булган сумын удирдлагууд, аймгийн онцгой комиссын гишүүд, аймгийн Онцгой байдлын газрын дарга, ГХБХБГ-ын дарга нар үерт автсан хэсгүүдтэй газар дээр нь очиж танилцан цаашид болзошгүй эрсдлээс сэргийлэх, шийдвэртэй үр дүнтэй арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.

Хуваалцах