Булган суманд хөл хорио тогтоожээ
Одоогоор шинжилгээний хариу эцэслэж гараагүй гэж Булган суманд ажиллаж байгаа Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга н.Оюунчимэг ярилаа.
Мэдээллийн алба

Ховд аймгийн Булган суманд тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоогоод байна. Өчигдөр Булган сумын харьяат иргэн тарваган тахал өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан талаар бид мэдээлсэн. Тус аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч мэргэжилтнүүдийн баг тус суманд ажиллаж, өчигдөр орой сумын онцгой комисс хуралдсан байна. Одоогоор шинжилгээний хариу эцэслэж гараагүй гэж Булган суманд ажиллаж байгаа Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга н.Оюунчимэг ярилаа. Манай сурвалжлагч утсаар холбогдож мэдээлэл авсныг одоо сонсгоё.
Өнгөрсөн онд Улаанбаатар хотын 22-ын товчоонд 370 гаруй тарвага хураасан тоон мэдээлэл байна. Үүний дийлэнх зөрчлийг Завхан, Архангай, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн иргэд гаргаж байжээ.


















