Булган суманд үерээс хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлнэ
Тус хуралдаанаар Булган суманд үерийн аюулаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан аймгийн онцгой комиссийн гишүүдэд чиглэл тус бүрээр нь хариуцуулан, хэрэгжилтийн явцыг хугацаанд тайлагнах үүрэг өглөө.
Мэдээллийн алба

Булган аймгийн Онцгой байдлын комиссын гишүүд Булган сумын үер усны аюулд өртсөн хэсэгт газар дээр нь очиж танилцан, Булган сумын 5-р багийн нутаг дэвсгэр дээр үерийн далан шинээр хийх болон засварлах хэсгүүд, үерт өртсөн багийн айлууд харагдах байршил болох Булган сумын 5-р багийн нутаг дэвсгэр, Залуус хорооллын арын дэнж дээр хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар Булган суманд үерийн аюулаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан аймгийн онцгой комиссийн гишүүдэд чиглэл тус бүрээр нь хариуцуулан, хэрэгжилтийн явцыг хугацаанд тайлагнах үүрэг өглөө.


















