Булган суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан аймгийн Онцгой комиссын “Шуурхай бүлэг” өвөлжилт хүндэрсэн Булган суманд ажиллалаа.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан аймгийн Онцгой комиссын “Шуурхай бүлэг” өвөлжилт хүндэрсэн Булган суманд ажиллалаа. Одоогийн байдлаар сумын нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй цасны дундаж зузаан 15-22 см, цасны нягт 0,16-0,25 см/куб байна. Нийт нутгаар зудтай, цаашид цас хатуурч байгаа тул өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.

Нийт нутгаар зудтай, цаашид цас хатуурч байгаа тул өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
Сумын аюулгүйн нөөцөөс 15 тн өвсийг 2500 төгрөгөөр 58 өрхөд, 10 тн хивэгнээс 3 тн хивэг 29 айл өрхөд хуваарилаад байна. Тус суманд хөгжлийн бэрхшээлтэй 24 иргэн, өндөр настан 45, хүүхэд 65, жирэмсэн 7 эх байна. Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр өгч байгаачлан Булган суманд 1000 боодол өвс үнэ төлбөргүй, 20тн хивэгний үнийг 50 хувь чөлөөлөн олгосныг аймгийн Засаг дарга хүлээлгэн өгсөн байна.

Аймгийн Онцгой комиссын “Шуурхай бүлэг” өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцахын хамт өрх айлаар орж, ард иргэдийнхээ үгийг сонсож малчин өрхүүдэд дулаан хувцас, эм, био бэлдмэл болон хэрэгцээт зүйлсийг өгсөн байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй 1 дүгээр багийн иргэн Чойжилсүрэнгийн Мөнхбатад нэн шаардлагатай тэргэнцрийг өгчээ.



Б.Отгонбавуу


















