Булганд 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болов
Булган аймгийн Орхон сумын төвөөс урд зүгт 16 км-т өчигдөр буюу хоёрдугаар сарын 2-ны өглөөний 04:30 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо гэж Одон орон, геофизик судалгааны төвөөс мэдээллээ.
Мэдээллийн алба

Булган аймгийн Орхон сумын төвөөс урд зүгт 16 км-т өчигдөр буюу хоёрдугаар сарын 2-ны өглөөний 04:30 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо гэсэн Одон орон, геофизик судалгааны төвийн мэдээллийг үндэслэн Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газраас тодруулахад тус бүс нутагт хохирол учраагүй байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.


















