Булганы онцгойгийнхон улсад тэргүүлжээ
Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга салбарынхаа удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцон өнгөрсөн оны ажлаа дүгнүүлээд шинэ гэрээ байгуулан хэд хэдэн чухал өргөмжлөл, бас пургон машинтай ирэхэд хамт олон нь баяр хөөртэй угтав.
Мэдээллийн алба

Булган аймаг
Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга салбарынхаа удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцон өнгөрсөн оны ажлаа дүгнүүлээд шинэ гэрээ байгуулан хэд хэдэн чухал өргөмжлөл, бас пургон машинтай ирэхэд хамт олон нь баяр хөөртэй угтав.

Улсын онцгой комиссоос аймгуудын онцгой комиссын ажлыг дүгнээд тус аймгийг тэргүүн байр эзлүүлсний өргөмжлөл мөнгөн шагналыг тэрээр Шадар сайд болон улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаас гардан авсан бол өөрөө салбарынхаа орон нутгийн шилдэг ажилтан болж, тус газар 2013 оны үйл ажиллагаагаар аймгуудаас шалгаран тэргүүн байр эзэлж өргөмжлөл, пургон машинаар шагнуулжээ.
Энэ хамт олон гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг өргөн хүрээнд зохион байгуулан онц үнэлгээ авсныг иргэд өндрөөр үнэлснийг үндэслэн аймгийн ЗДТГ-аас оны онцлох үйл явдлаар нэрлэж даргыг нь нутгийн захиргааны байгууллагын шилдэг ажилтан болгон шинэ жилийн мөсөн хотхонд байгуулсан хүүхдийн мөсөн гулгуурын өндөрлөгийг нь олон нийтийн хэрэгцээнд нийцсэн шилдэг бүтээн байгуулалтаар шалгаруулан шагнасан юм.


















