Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Булцуут цэцгийн цайг хуурамчаар үйлдвэрлэжээ

“Топиус” компанийн булцуут цэцгийн цайг хуурамчаар үйлдвэрлэн худалдаанд гаргаж байгаа талаар тус компанийнхан хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү булцуут цэцгийн цай нь бүх төрлийн хорт хавдар, уушгины сүрьеэ, шигдээс, чихрийн шижин зэрэг 21 төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг бол хуурамчаар үйлдвэрлэс

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булцуут цэцгийн цайг хуурамчаар үйлдвэрлэжээ
Булцуут цэцгийн цайг хуурамчаар үйлдвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

“Топиус” компанийн булцуут цэцгийн цайг хуурамчаар үйлдвэрлэн худалдаанд гаргаж байгаа талаар тус компанийнхан хэвлэлийн хурал хийлээ.

Энэхүү булцуут цэцгийн цай нь бүх төрлийн хорт хавдар, уушгины сүрьеэ, шигдээс, чихрийн шижин зэрэг 21 төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг бол хуурамчаар үйлдвэрлэсэн цай нь ямар ч үр нөлөө үзүүлдэггүй бөгөөд юугаар хийсэн нь ч тодорхойгүй байгаа гэнэ.
Жинхэнэ цайны хуурамчаас ялгарах олон шинж байгаа юм.

Үүнээс хамгийн чухал нь жинхэнэ цайны саван дээр үйлдвэрлэсэн он сар, барааны код байгаа бол хуурамч цайнд аль аль нь байхгүй аж.

“Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байж өөрсдийн эрх ашиг эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг анхаарна уу” гэж “Топиус” компанийн захирал Д.Баяраа хэллээ. Хуурамч бараа худалдан авсан иргэд “Топиус” компанид хандаж үнэ төлбөргүй солиулах боломжтой юм.

Хуваалцах