Бөмбөг дэлбэлсний улмаас 44 хүн амь үрэгджээ
Өнгөрсөн бямба гарагт Стамбулд болсон халдлагатай холбоотойгоор Туркийн Ерөнхий сайдын орлогч Нуман Куртулмус олон улсын холбоотнууддаа хандаж, Курдын эсрэг илүү хатуу чанга байр суурь баримтлахыг уриаллаа.
Мэдээллийн алба

Тэрбээр өчигдөр энэ тухай хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэх үеэрээ “Курдын хөдөлмөрийн намынхны Европт явуулж байгаа ажиллагаанд Туркийн Засгийн газар хүлцэнгүй хандах байр суурийг баримталж ирээгүй. Цаашид ч тэдний гэмт үйлдлийн эсрэг тэмцэх болно” гэсэн байна.
Өнгөрсөн бямба гарагийн үдэш гарсан хэргийг дахин сануулбал Стамбул дахь томоохон цэнгэлдэх хүрээлэнгийн гадна хоёр удаа халдлага болж, 44 хүн амь үрэгдэн, 140 гаруй хүн шархдсан хэргийн цаана Курдууд бий гэж Засгийн газрынхан үзэж байгаа юм. Амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний зэрэгцээ авто машинд суурилуулсан бөмбөг дэлбэрсний улмаас олон хүн амь насаа алдсан байна.