Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бөмбөг дэлбэрсний улмаас дөрвөн хүн амиа алдлаа

Нигерийн Канод өнгөрсөн бямба гарагт бөмбөг дэлбэлсний улмаас дөрвөн хүн нас барлаа гэж тус улсын орон нутгийн цагдаагийн газраас мэдээллээ. Дэлбэрэлт христэд итгэгчид ихээхэн байрладаг газарт гарсан бөгөөд хэд хэдэн газар машин шатсан хэмээн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Рабилу Рингим хэлсэ

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөмбөг дэлбэрсний улмаас дөрвөн хүн амиа алдлаа
Бөмбөг дэлбэрсний улмаас дөрвөн хүн амиа алдлаа. Зураг: МҮОНРТ

Нигерийн Канод өнгөрсөн бямба гарагт бөмбөг дэлбэлсний улмаас дөрвөн хүн нас барлаа гэж тус улсын орон нутгийн цагдаагийн газраас мэдээллээ. Дэлбэрэлт христэд итгэгчид ихээхэн байрладаг газарт гарсан бөгөөд хэд хэдэн газар машин шатсан хэмээн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Рабилу Рингим хэлсэн байна. Одоогоор цагдаа нар ахин бөмбөг тавьсан байж магадгүй хэмээн үзлэг шалгалт хийж байгаа аж.

Тус улсад 200 гаруй охид хулгайлагдсанаас хойш дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа билээ. Тодруулбал, Террорист бүлэглэл өнгөрсөн сарын 14-нд Нигерийн зүүн хойд хэсэгт орших Чибок сургуульд сурдаг 276 эмэгтэй сурагчийг хулгайлсан юм.

Түлхүүр үг:нигери
Хуваалцах