Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бөмбөг тавьсан эсэхийг тодруулахаар яаралтай шалгаж байна

“Гал үндэстэн” холбооныхон өнөө өглөө Төрийн ордны хажуу талд буун дуу гаргаж, улмаар ордонд нэвтрэхийг оролдсон.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөмбөг тавьсан эсэхийг тодруулахаар яаралтай шалгаж байна
Бөмбөг тавьсан эсэхийг тодруулахаар яаралтай шалгаж байна. Зураг: МҮОНРТ

“Гал үндэстэн” холбооныхон өнөө өглөө Төрийн ордны хажуу талд буун дуу гаргаж, улмаар ордонд нэвтрэхийг оролдсон. Энэ үеэр Байгаль орчны яам болон "Централ таур"-т бөмбөг тавьсан гэх мэдээлэл хууль хяналтынханд ирсэн. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын бие бүрэлдэхүүн тус газруудыг хязгаарлалтын туузаар хиллэн хамгаалалтад аваад байна. Дээрх дуудлагыг хэн өгсөн, тэсрэх бөмбөг байрлуулсан нь үнэн эсэхийг тодруулахаар мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж байгаа ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Энэ талаар цаг алдалгүй эргэн мэдээлэх болно.

Түлхүүр үг:гэмт хэрэг
Хуваалцах