Бөмбөгөрийн гүүрэн гарц ирэх долоо хоногт ашиглалтад орно
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа уг ажил дуусах шатандаа орсон бөгөөд ирэх долоо хоногт Улсын комисс хүлээж авснаар гүүр бүрэн ашиглалтад орох ажээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн оны 12 сараас эхлэн Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Бөмбөгөр худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарцыг барих ажил эхлүүлсэн. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа уг ажил дуусах шатандаа орсон бөгөөд ирэх долоо хоногт Улсын комисс хүлээж авснаар гүүр бүрэн ашиглалтад орох ажээ.


















