Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бөмбөгөрийн гүүрэн гарц хийх ажил 60 хувьтай байна

Өчигдөр 23:00 цагт Нийслэлийн Автозамын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр, "Бөмбөгөр" худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарц барих барилгын ажил эхэллээ. Гүүрэн гарцыг хийх ажил энэ сарын 30-нд дуусгахаар төлөвлөөд байгаа ба одоогоор 60 хувьтай байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөмбөгөрийн гүүрэн гарц хийх ажил 60 хувьтай байна
Бөмбөгөрийн гүүрэн гарц хийх ажил 60 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Өчигдөр 23:00 цагт Нийслэлийн Автозамын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр, "Бөмбөгөр" худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарц барих барилгын ажил эхэллээ. Гүүрэн гарцыг хийх ажил энэ сарын 30-нд дуусгахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор 60 хувьтай байна.

Өнгөрсөн шөнө гүүрэн гарцын бэлдэцүүдийг байрлуулж, тулгуур, дам нурууны угсралтыг хийж гүйцэтгэв. Харин өнөөдөр гүүрэн гарцын трасст орсон рекламын самбар, цахилгаан ба холбооны кабель шугам зэрэг объектыг шилжүүлж, тулгуурын суурийн ухмал, бетон цутгалтын ажлыг хийжээ. Одоо хайс, гэрэлтүүлэг, явган болон цахилгаан шатны угсралт, тэжээлийн цахилгаан холболтын ажил үлдээд байгаа аж. Уг ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК гүйцэтгэж байна.

Түлхүүр үг:бөмбөгөр
Хуваалцах