Бөмбөгөрийн явган хүний гарцын ажил 60 хувьтай байна
Бөмбөгөр худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарц барих барилгын ажил 60 хувьтай хэрэгжиж байна.
Мэдээллийн алба

Бөмбөгөр худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарц барих барилгын ажил 60 хувьтай хэрэгжиж байна.
Уг ажлыг Нийслэлийн Авто замын газрын захиалгаар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын трасст орсон рекламын самбар, цахилгаан ба холбооны кабель шугам зэрэг объектыг шилжүүлж, тулгуурын суурийн ухмал, бетон цутгалтын ажлыг хийгээд байна. Түүнчлэн тулгуур, дам нурууны угсралтыг арванхоёрдугаар сарын 11-ний 22 цагаас 12-ны өглөөний 04 цагийн хооронд хийж гүйцэтгэжээ.
Хайс, гэрэлтүүлэг, явган болон цахилгаан шатны угсралт, тэжээлийн цахилгаан холболтын ажлыг энэ сарын 30-нд бүрэн гүйцэтгэж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.


















