Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бундестаг Ангела Меркелийг ХБНГУ-ын канцлераар томилох эсэх асуудлаар санал хураана

Өнөөдөр бундестаг Ангела Меркелийг Холбооны Герман улсын канцлераар томилох эсэх асуудлаар санал хурааж, ингэснээр Герман улсын түүхэнд хамгийн урт удаанд тооцогдох засгийн газар эмхлэн байгуулах үйл явцад цэг тавина.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Бундестаг Ангела Меркелийг ХБНГУ-ын канцлераар томилох эсэх асуудлаар санал хураана
Бундестаг Ангела Меркелийг ХБНГУ-ын канцлераар томилох эсэх асуудлаар санал хураана. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр бундестагАнгелаМеркелийг Холбооны Герман улсын канцлераар томилох эсэх асуудлаар санал хурааж, ингэснээр Герман улсын түүхэнд хамгийн урт удаанд тооцогдох засгийн газар эмхлэн байгуулах үйл явцад цэг тавина. Германд парламентын сонгууль өнгөрсөн оны 9 дүгээр сарын 24-нд болж, тэрнээс хойш сайд нарын шинэ танхим эмхлэн байгуулахад 171 хоног шаардагдлаа.

АнгелаМеркель 4 дэх удаагаа холбооны канцлер болоход парламентын гишүүдийн олонх өөрийг нь дэмжихэд л хангалттай, Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо эвсэл, Социал-демократ нам бундестагийн 709 суудлын 399-ийг нь эзэлдэг. Иймээс АнгелаМеркель шинэ канцлер болоход нэг их асуудал үүсэхгүй, тэгээд ч өмнө нь депутатууд холбооны шинэ канцлерыг эхний шатны санал хураалтаар сонгож байсан. Санал хураалт болмогц ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Меркель болон сайд нарын шинэ танхимын гишүүдэд томилгоог нь гардуулж, дараа нь тэд Бундестаг-д тангараг өргөж, шинэ засгийн газар үүрэгт ажилдаа орно. АнгелаМеркель өмнө нь канцлераар 4 дэх удаагаа ажиллах бодолтой байгаагаа мэдэгдэж байсан. Америкийн "Форбс" сэтгүүл нэг бус удаа АнгелаМеркелийг дэлхийн хүчирхэг эмэгтэйгээр нэрлэж байсан бөгөөд тэрээр 2005 оноос хойш канцлерын албыг тасралтгүй хашиж байна.

Бундестагийн сүүлийн сонгуулийн дараа Меркелийн нэр хүнд нэлээд унасан. Христийн ардчилсан холбоо нам эвслийн засгийн газар байгуулах асуудлаар Ногоон намтай яриа хэлэлцээ хийсэн ч энэ нь бүтэлгүйтсэн, сонгуульд муу үр дүн үзүүлсэн Социал-демократ нам сөрөг хүчний байр суурь барина гэсэн нь асуудлыг улам хүндрүүлж, дахин сонгууль явуулах асуудал хүртэл яригдаж ирсэн. Энэ эгзэгтэй үед ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер хөндлөнгөөс оролцож, социал-демократуудыг яриа хэлэлцээний ширээний ард суулгаж чадсан билээ. Ингээд Христийн ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо эвсэл социал-демократуудтай эвсэж, засгийн газар эмхлэн байгуулах яриа хэлэлцээ эхлүүлсний эцэст Христийн ардчилсан холбоо нам маш их буулт хийж байж эвслийн тохиролцоо байгуулсан. АнгелаМеркель дахин холбооны канцлер болох нь үндсэндээ тодорхой, ингэснээр тэрбээр европын бодлогын дуу хоолой болно.

Хуваалцах