Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Бураатын даваа орчимд цасанд боогдсон 15 тээврийн хэрэгслийг гаргажээ

"Жол" ХХК-ийн хариуцсан Өлгий-Ховд чиглэлийн Бураатын давааны замд 15 тээврийн хэрэгсэл цасанд боогдсоныг аврах ангийнхан гаргажээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бураатын даваа орчимд цасанд боогдсон 15 тээврийн хэрэгслийг гаргажээ
Бураатын даваа орчимд цасанд боогдсон 15 тээврийн хэрэгслийг гаргажээ. Зураг: МҮОНРТ

"Жол" ХХК-ийн хариуцсан Өлгий-Ховд чиглэлийн Бураатын давааны замд 15 тээврийн хэрэгсэл цасанд боогдсоныг аврах ангийнхан гаргажээ. Тодруулбал, өчигдөр орсон цас Бураатын даваа орчимд 40-50 см-ын зузаантай хунгарлаж, боосон байна.

Өнөөдрийн байдлаар Өлгий-Ховд чиглэлд ПК85-95 хүртэл автогрейдер нэг, үйлчилгээний машин нэг, замчин гурав, мастер нэг бүрэлдэхүүнтэй цас цэвэрлэж байгаа бөгөөд Өлгий-Даян чиглэлд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй 110-120 км-т хунгарласан цасыг цэвэрлэж, зорчих хэсгийг өргөсгөж байгаа ажээ.

Хуваалцах