Бүрэгхангай суманд жишиг кабон байр барилаа
Тус кабон байр нь сумын нэгдсэн халаалт, цэвэр усанд холбогдсон дотроо усанд орох дүш, бие засах 00-н өрөөг бүрэн шийдвэрлэсэн улсын хэмжээнд анхны жишиг кабон болсон байна.
Мэдээллийн алба

Булган аймгийн Бүрэгхангай сум цагдаагийн кабон барьж, нээлтээ хийлээ. Тус кабон байр нь сумын нэгдсэн халаалт, цэвэр усанд холбогдсон дотроо усанд орох дүш, бие засах 00-н өрөөг бүрэн шийдвэрлэсэн улсын хэмжээнд анхны жишиг кабон болсон байна. Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн газрын болон сумын удирдлага, зочид, иргэдийн төлөөлөл оролцож, шинэ байртай болсон Цагдаагийн алба хаагчдын ажил үйлс нь өөдрөг байхыг билэгшээж хашаанд нь мод тарьсан байна.




















