Бүрэгхангай сумын албан хаагчдад сургалт зохион байгууллаа
ҮСХ-ноос Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газар болон эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ажилтан, албан хаагчдад зориулан энэ сарын 20-22-ны хооронд сургалт зохион байгууллаа.
Мэдээллийн алба

ҮСХ-ноос Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг даргын Тамгын газар болон эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ажилтан, албан хаагчдад зориулан энэ сарын 20-22-ны хооронд сургалт зохион байгууллаа.
Сургалтад Хүн ам, өрхийн мэдээллийн сан, түүний ашиглалт, Мал тооллогын мэдээллийн сан болон ХАА мэдээний программууд, Интернет сүлжээ болон сүлжээний төхөөрөмжүүдийн тухай, Мэдээллийн нэгдсэн сан түүний хэрэглээ, ашиглалт, Сошиал хуудас хөтлөлт, Инфографик, хэвлэлийн программаар статистикийн мэдээлэл бэлтгэх зэрэг сэдвээр илтгэл тавигдсан.
Бүрэгхангай сумын 10 гаруй ажилтан албан хаагч гурван өдрийн турш ҮСХ-нд ирж, ийнхүү туршлага судалж, мэдээлэл солилцов.




















