Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүрэн шаталттай дөрвөн төрлийн зуух худалдаанд гарлаа

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй "Улаанбаатар-Цэвэр агаар төсөл"-ийн зуухны хөтөлбөрийн үйл ажиллагаа эхэлж байна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүрэн шаталттай дөрвөн төрлийн зуух худалдаанд гарлаа
Бүрэн шаталттай дөрвөн төрлийн зуух худалдаанд гарлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй "Улаанбаатар-Цэвэр агаар төсөл"-ийн зуухны хөтөлбөрийн үйл ажиллагаа эхэлж байна. Өмнө жил нийслэлийн иргэд “Сэлэнгэ констракшн” ХХК-ны Өлзий зуух, “Роял Өүшн” ХХК-ны Том дөл зуухыг авсан бол энэ жил “Элмеко” ХХК-ны Талст зуух, “Их тэнгэрийн хүч” ХХК-ны Бекас 107 зуухыг нэмж худалдаалах боллоо. Тус төсөлд нийт 15 төрлийн бүтээгдэхүүний санал ирснээс дээрх дөрвөн зуух шалгарч ШУТИС-ийн дэргэдэх Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн "Зуухны утаа ялгаруулалт, үр ашгийг турших" лабораторит туршигдсан байна. Эдгээр зуухнуудыг иргэд дунджаар 93 хувиар хямдруулсан үнэ буюу 29000-36334 төгрөгөөр худалдаж авах боломжтой. Бүрэн шаталттай зуух энэ 7 хоногоос эхлэн дүүргүүдийн 25 гэр цэгээр худалдаалагдана.

Хуваалцах