Бүрэн шаталттай зуухыг 45000 өрхөд олгоно
Өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МУЗГ-ын Тусгай сан Цэвэр агаарын сан, Нийслэлийн агаарын чанарын алба болон Улаанбаатар-Цэвэр агаар төсөл хамтран “Хэсгийн ахлагч нарын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр бүрэн шаталттай зуухыг иргэд хэрхэн, хаанаас, хэзээ авах талаар д
Мэдээллийн алба

Өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МУЗГ-ын Тусгай сан Цэвэр агаарын сан, Нийслэлийн агаарын чанарын алба болон Улаанбаатар-Цэвэр агаар төсөл хамтран “Хэсгийн ахлагч нарын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр бүрэн шаталттай зуухыг иргэд хэрхэн, хаанаас, хэзээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн энэ жил 45 000 өрхөд БГД, БЗД, СБД, ХУД, ЧД-т байрлах 2-3 байнгын цэг, дүүрэг бүрт ажиллах 11 гэр цэгээр дамжуулан бүрэн шаталттай зуухыг борлуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчТ.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан, Цэвэр агаарын сангийн захирал Г.Баярсайхан, Улаанбаатар-Цэвэр агаар төслийн захирал Н.Энхболд болон гэр хорооллын айл өрхтэй хамгийн ойр ажилладаг 7 дүүргийн 880 хэсгийн ахлагч нар оролцлоо.


















