Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүрэн шаталттай зуухыг олгож эхэллээ

Улаанбаатар-Цэвэр агаар төсөл, “Цэвэр агаар”-ын сантай хамтарч бүрэн шаталттай 45 мянган зуухыг нийслэлийн зургаан дүүргийн айл өрхөд хөнгөлөлттэй үнээр борлуулах ажил эхэллээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүрэн шаталттай зуухыг олгож эхэллээ
Бүрэн шаталттай зуухыг олгож эхэллээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар-Цэвэр агаар төсөл, “Цэвэр агаар”-ын сантай хамтарч бүрэн шаталттай 45 мянган зуухыг нийслэлийн зургаан дүүргийн айл өрхөд хөнгөлөлттэй үнээр борлуулах ажил эхэллээ.

Өмнө нь бүрэн шаталттай зуух авч байгаагүй, амьдарч буй хороондоо бүртгэлтэй иргэд “Хас” банкны гэр цэгт очиж зуухаа сонгож, төлбөрийн нэхэмжлэл аван нэхэмжлэхийн дагуу төлбөрөө тушаасан баримтаа үзүүлж, гэрээ байгуулах аж. Гэрээ байгуулсны дараа үйлдвэрлэгч шинэ зуухыг айл өрхүүдэд суурилуулж өгөх юм байна.

Айл өрхүүдийн хувьд хуучин зуухаа заавал тушаах шаардлагатай бөгөөд бүрэн шаталттай зуух хэрэглэснээр иргэдийн түлшний зардлыг 30 хувиар хэмнэхээс гадна цахилгааны зардлыг 50 хувиар хөнгөлөх юм.

Түлхүүр үг:Бүрэн шаталттай зуухыг олгож эхэллээ
Хуваалцах