Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Бүргэдийн баяр” болно

Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын зэрлэг амьтан судлан, хамгаалах төвөөс жил бүр хамтран зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” наадам ирэх долоо хоногийн лхагва гарагт Улаанбаатарт болно. 2000 гаруй жилийн түүхтэй эл ба

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бүргэдийн баяр” болно
“Бүргэдийн баяр” болно. Зураг: МҮОНРТ

Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын зэрлэг амьтан судлан, хамгаалах төвөөс жил бүр хамтран зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” наадам ирэх долоо хоногийн лхагва гарагт Улаанбаатарт болно.

2000 гаруй жилийн түүхтэй эл баярыг өнөө жил Богд уулын Жаргалантын аманд орших “Чингисийн хүрээ” жуулчны баазад хийхээр төлөвлөсөн талаараа зохион байгуулагчид дуулгалаа.

Баярт оролцохоор 500 гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд хамгийн залуу оролцогч нь 17 настай бол хамгийн ахмад нь 82 настай гэнэ.

Уг баяр өмнө нь жил бүрийн аравдугаар сард Баян-Өлгий аймагт болдог байсан билээ.

Хуваалцах