"Бүргэдийн баяр" энэ сарын 3,4-нд болно
2019 оны 3-р сарын 02-04-ний өдрийн хооронд зохиогдох “Нүүдэлчдийн өвөл - Бүргэдийн баяр 2019” нь 12 дах жилдээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаа ба тус баярын цар хүрээ нь жилээс жилд улам өргөжиж хүрээгээ тэлэн баяжиж байна.
Мэдээллийн алба

2019 оны 3-р сарын 02-04-ний өдрийн хооронд зохиогдох “Нүүдэлчдийн өвөл - Бүргэдийн баяр 2019” нь 12 дах жилдээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаа ба тус баярын цар хүрээ нь жилээс жилд улам өргөжиж хүрээгээ тэлэн баяжиж байна.
Жил бүр Улаанбаатар хотод зохион байгуулагдах “Бүргэдийн баяр”-ын арга хэмжээг БОАЖЯ, НАЖГ, УБ хот дахь Баян-өлгий аймгийн нутгийн зөвлөл, Улаанбаатар хотын аялал жуулчлалын холбоо, Чингис хааны хүрээ цогцолбор хамтран улам төгөлдөр болгож байна.
12 дах удаагаа зохиогдож буй энэ жилийн Бүргэдийн баярын онцлог нь бүх бүргэдчидийг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын дэмжлэгтэйгээр “Хүннү Эйр” авиа компанийн нисэх онгоцоор тээвэрлэн авч ирээд байгаа явдал юм. Тус бүргэдийн баярт Баян-Өлгий аймгийн 7 сумаас ирсэн нийт 20 бүргэдчин оролцож буй бөгөөд насны хувьд 14 настайгаас 88 настай азай буурлыг хамарч байна. Нийт бүргэдчидийн 17 нь эрэгтэй бол 3 нь эмэгтэй бүргэдчин оролцож байна. Энэ дунд Монгол улсын нэр хүндийг олон улсад гаргаж буй сурагч, бүргэдчин Айшолпан охин оролцож буй нь баярыг чимж байна.
Бүргэдийн баяраар дамжуулан бүргэдээр ан хийх зан үйлийг дэлхий дахинд сурталчилан таниулсаны дүнд ЮНЕСКО-ийн Дэлхийн биет бус өвийн хорооны 2010 оны 11 сард болсон хуралдаанаар Дэлхийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг. Бүргэдийн баяр нь эдүгээ Монгол улсын аялал жуулчлалын эвентүүдийн хамгийн сонирхолтой баярын нэг болоод байна.
“НҮҮДЭЛЧДИЙН ӨВӨЛ - БҮРГЭДИЙН БАЯР 2019” арга хэмжээг “ГАРШСАН БҮРГЭДИЙГ БАЙГАЛЬД ЭРГҮҮЛЭН ТАВИХ” зорилгын хүрээнд гадаад болон дотоодын жуулчдыг өргөнөөр хамруулахын тулд гурван өдрийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд:
2019.03.02-ны Бямба гарагт
13:00-:15:00 цагт: Тусгаар тогтнолын ордны 6-р давхарт: “Бүргэдээр ан хийх соёл’’ сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал
2019.03.03-ны Ням гарагт
13:00-:15:00 цагт: Чингис хааны хүрээ цогцолборт: “Бүргэдийн баяр 2019” нэгдсэн арга хэмжээ
2019.03.04-ний Даваа гарагт
13:00-:15:00 цагт: Чингис хааны хүрээ цогцолборт:“Бүргэдийн баяр 2019” нэгдсэн арга хэмжээ тус тус болно.
Ерөнхий зохион байгуулагч: Улаанбаатар хотын аялал жуулчлалын холбоо, Чингис хааны хүрээ цогцолбор, Бүргэдчид холбоо
Хамтран зохион байгуулагч: БОАЖЯ, НАЖГ, УБ хот дахь Баян-өлгий аймгийн нутгийн зөвлөл
Холбоо барих утас: 99101511, 99089514, 99118437, 99113799


















