Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Буриад улсад 500.000 орчим монгол иргэн зорчжээ

ЦЕГ-ын удирдлагууд ОХУ-ын Буриад улсын Дотоод хэргийн яамны урилгаар хоёр талын хамтарсан уулзалт зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буриад улсад 500.000 орчим монгол иргэн зорчжээ
Буриад улсад 500.000 орчим монгол иргэн зорчжээ. Зураг: МҮОНРТ

ЦЕГ-ын удирдлагууд ОХУ-ын Буриад улсын Дотоод хэргийн яамны урилгаар хоёр талын хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Монголын талаас ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх, Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Бадарч, НХЖХА-ны Замын цагдаагийн газрын дарга, Ү.Зоригтбаатар, Буриад улсын Засгийн газрын Ерөнхий сайдын А.Е.Чепик удирдаж, мөн улсын Дотоод хэргийн сайд хошууч генерал О.Ф. Кудинов, Эдийн засгийн сайд Т.Г.Думнова болон бусад хил хамгаалах, цагаачлалын зэрэг албадын дарга нар албаны хүмүүс оролцсон юм.
2014 оны 11 дүгээр сараас эхлэн хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиж эхэлснээс хойш Буриад улсын нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэд гэмт халдлагад өртөж хохирсон болон гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Хоёр улсын иргэд визгүй зорчиж эхэлснээс хойш давхардсан тоогоор 500.000 орчим монгол иргэд ОХУ-ын Буриад улсад зорчиж, 13 хүн захиргааны зөрчил гаргасан байна.
Монгол иргэд гол төлөв тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодох, хурд хэтрүүлэх, хамгаалалтын бүс зүүхгүй хөдөлгөөнд оролцох, даатгалд хамрагдахгүй байх зэрэг зөрчил дутагдал гаргадаг. Хоёр тал цаашид харилцан зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Хуваалцах