Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Буриад Улсын сод хүү Намжил Нимбуев агсны яруу найргийн түүвэр Москвад хэвлэгджээ

Намжил Нимбуев найрагч Нямбуугийн Нямдорж найрагчийн хоёр шүлгийг Орос хэлнээ орчуулсныг уг номд оруулсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буриад Улсын сод хүү Намжил Нимбуев агсны яруу найргийн түүвэр Москвад хэвлэгджээ
Буриад Улсын сод хүү Намжил Нимбуев агсны яруу найргийн түүвэр Москвад хэвлэгджээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Буриад Улсын сод хүү, билэгт яруу найрагч Намжил Нимбуев /1948-1971/-ын яруу найргийн түүвэр Москва хотод хоёр ботиор хэвлэгджээ.

"Стреноженные молнии" нэртэй нэгдүгээр ботид нь найрагчийн буриад Монгол хэлээр бичсэн шүлгүүдийг Орос орчуулгын хамт эмхэтгэсэн төдийгүй С.Баяннэмэх, Д.Шагдарсүрэн, М.Цэдэндорж, С.Доржпалам, С.Дашдооров, П.Пүрэвсүрэн, Н.Нямдорж, Д.Нямаа, Ш.Сүрэнжав, Ж.Шагдар, Л.Чойжилсүрэн, Б.Цэдэндамба, Ш.Дулмаа, Ж.Дашдондог зэрэг монгол найрагчдын шүлгүүдийг орос хэлнээ дуун хөрвүүлснийг нэгэн бүлэг болгожээ.

Намжил Нимбуев найрагч Нямбуугийн Нямдорж найрагчийн хоёр шүлгийг Орос хэлнээ орчуулсныг уг номд оруулсан байна.

Хуваалцах