Буриад үндэсний бөхийн “Цагаан Дарь эх” тэмцээн маргааш болно
Буриад үндэсний бөхөөр бөхчүүд улаан, цэнхэр бүстэй, шуудаг эсвэл шорттой барилддаг билээ.
Мэдээллийн алба

Буриад үндэсний бөхийн “Цагаан Дарь эх” тэмцээн маргааш Улаан-Үд хотын Соёл, спортын цогцолборт болно. Энэ жилийн тэмцээнд Буриад, Якут, Тува, Өвөр Байгалийн хязгаар, Эрхүү, Монгол гэсэн орны 650 бөх оролцохоор бүртгүүлжээ.
Тэмцээн:
Өсвөр үе - 30, 35, 40, 45, 50, 55, 60, 65, +65 кг, барилдааны хугацаа – 3 минут;
Насанд хүрэгчид - 63, 75, +75 кг, барилдааны хугацаа – 5 минут.
Буриад үндэсний бөхөөр бөхчүүд улаан, цэнхэр бүстэй, шуудаг эсвэл шорттой барилддаг билээ.


















