Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Буриадад 3 дугаар сарын 3-ныг амралтын өдөр болгожээ

Буриадад “Сагаалган” буюу Цагаан сарын баярыг угтан ирэх 3 дугаар сарын 3-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгожээ. Буриадын Засгийн газрын сайтад нийтлэгдсэн тогтоолд энэ тухай мэдээлсэн байна. Билгийн тооллын Хаврын тэргүүн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буриадад 3 дугаар сарын 3-ныг амралтын өдөр болгожээ
Буриадад 3 дугаар сарын 3-ныг амралтын өдөр болгожээ. Зураг: МҮОНРТ

Буриадад “Сагаалган” буюу Цагаан сарын баярыг угтан ирэх 3 дугаар сарын 3-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгожээ. Буриадын Засгийн газрын сайтад нийтлэгдсэн тогтоолд энэ тухай мэдээлсэн байна.

Билгийн тооллын Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу Сагаалган баярыг тохиолдуулан 3 дугаар сарын 1-ний өдрийг Буриадын Бүгд найрамдах улсын хэмжээнд хэдийн ажлын бус өдөр болгосон. Гэвч энэ баярын өдөр бямба гарагт таарч байгаагаас амралтын өдрийг даваа гарагт буюу 2025 оны 3 дугаар сарын 3-нд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Улмаар Буриадын иргэд ирэх 3 дугаар сард 1, 2-ноос гадна 3-нд ч мөн амрах болж байна. “Сагаалган” буюу Цагаан сарын баярыг тохиолдуулсан баяр амралтын өдрийг “Бүгд найрамдах Буриад улсын нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу жил болгон тусгайлан тогтоодог юм байна.

Хуваалцах