Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Буриадад усны хомсдол нүүрлэжээ

Байгаль нуурын сав газрын усны түвшин багассаны улмаас үүсээд байгаа ундны усны хомсдолыг арилгах шуурхай арга хэмжээг Буриадын эрх баригчид боловсруулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буриадад усны хомсдол нүүрлэжээ
Буриадад усны хомсдол нүүрлэжээ. Зураг: МҮОНРТ

Байгаль нуурын сав газрын усны түвшин багассаны улмаас үүсээд байгаа ундны усны хомсдолыг арилгах шуурхай арга хэмжээг Буриадын эрх баригчид боловсруулж байна. Тус бүгд найрамдах улсын төрийн тэргүүн Вячеслав Наговицын өнөөдөр нэгэн телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ тухай мэдээлжээ.

Бүс нутгийнх нь хувьд 2014, 2015 онд нэлээд бэрхшээлтэй болж байгааг тэрээр дурдаад, хуурайшилт ихтэй, хур тунадасны хэмжээ 40 хувиар багасч, гол нуурууд болон хөрсний усны түвшин буурсан хүндхэн цаг үе тулгараад байгаа талаар ярьсан байна. “Ирэх жил ч бас байдал онц сайжрах төлөвгүй байгаа учраас байдлыг хяналтандаа авч, шуурхай арга хэмжээ авах болно. Энэ хүрээнд өртөг болоод ашиглалтын аль аль талаасаа үр ашиг өндөртэй цооног ухах ажил өрнүүлнэ” гэж Наговицын ярьжээ.

Байгаль нуурын сав газар дагуу усны түвшин буурсантай холбоотой асуудал Буриадад түрүү жилээс эхлэн нүүрлээд байгаа юм. Мэргэжилтнүүд үүний шалтгааныг 2014 оны зун-намрын улиралд үүссэн гидрологийн эгзэгтэй нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Сүүлийн мэдээгээр, өнгөрөгч 10 дугаар сарын эхээр буриадын Турка, Гремячинск, Горячинск зэрэг тосгон суурингуудын иргэд ундны усны гачигдалтай тулгарсан байна. Одоогоор энэ асуудлыг орон нутгийн эрх барих байгууллагууд шийдэж, зөөврийн усаар хүн амыг хангах систем боловсруулж байгаа юм байна.

Хуваалцах