Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Буриадын нэрт бөх Арсалан Будажаповын алдрыг төрөлх нутагт нь тэмдэглэжээ

2013 оноос чөлөөт бөхийн спортоор голлох амжилтаа үзүүлж, 2019 оноос Кыргызстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буриадын нэрт бөх Арсалан Будажаповын алдрыг төрөлх нутагт нь тэмдэглэжээ
Буриадын нэрт бөх Арсалан Будажаповын алдрыг төрөлх нутагт нь тэмдэглэжээ. Зураг: МҮОНРТ

Буриадын нэрт бөх, 2020 оны Ази тивийн аварга, “Mongolia Open” олон улсын тэмцээний хошой аварга, “Вaikal Open”, “Уурхайчдын алдар”, Коркиний тэмцээний аварга Арсалан Будажаповын алдрыг төрөлх нутагт нь тэмдэглэжээ.

Тэрбээр ОХУ-ын Агын Буриадын Цокто-Хангил тосгонд 1993 онд төржээ.

2013 оноос чөлөөт бөхийн спортоор голлох амжилтаа үзүүлж, 2019 оноос Кыргызстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй юм.

2020 онд Энэтхэгийн Шинэ Делид болсон Азийн АШТ-ий 79 кг-ийн жинд эзэн орны бөхийг 7:5 оноогоор ялж түрүүлсэн билээ.

Ирэх онд Токиод болох зуны олимпод 74 кг-ийн жинд өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байгаа гэнэ.

Хуваалцах