Бурхан багшийн "Их дүйчэн" өдрийн ёслолын хөтөлбөр
Улсын Их Хурал “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн "Их дүйчэн" өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг амралтын өдөр болгон
Мэдээллийн алба

Улсын Их Хурал “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн "Их дүйчэн" өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг амралтын өдөр болгон (2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хууль баталсан) өөрчилсөн билээ. Энэ жилийн "Их дүйчэн" өдөр маргааш буюу 2021 оны тавдугаар сарын 26-нд тохиох юм.
Тиймээс "Их дүйчэн" өдөр бүх нийтээр амарна.
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН ЁСЛОЛЫН ХӨТӨЛБӨР
05:00 МБШТ Гандантэгчэнлин хийдийн цорж лам, гавж Б.Чойжилсүрэн сүсэгтэн олонд Их хөлгөний тэтгэн ариусгах сахил /Тэгчэн сожин/ хүртээнэ (ТВ9 шууд дамжуулна)
06:00 Сожин хурна \Гандан дуган\07:00 Бурхан багшийн чого хурна \Гандан дуган\
Бага үд /МҮОНТ шууд дамжуулна/09:00 Шашны Соёмбот тугийг ёслол хүндэтгэлтэйгээр мандуулах
09:05 Бурхан багшийн Ринсрэл залах \Батцагаан дуганы хоймрын шүтээнд\
09:15 Тэргүүн хамба лам тэргүүтэй лам хуврагууд, хүндэт зочид мандал өргөнө
09:25 Дуун тахил /Морин хуурын чуулга/
09:35 МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж, Д.Чойжамцын айлдвар мэндчилгээ
09:45 Төр засгийн төлөөлөгч Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулсан мэндчилгээ
09:50 Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ноён М П Сингх мэндчилгээ
09:53Бүгд найрамдах Казакстан улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ноён Ж Адилбаев мэндчилгээ
09:55АБЭТБХ-ЫН Ерөнхий нарийн бичгийн дарга, МБШТ Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдана.
10:05АБЭТБХ-ын Үндэсний төвүүдийн баярын мэндчилгээ
10:15 Монгол дахь шашны төлөөлөл “Энх тайвны залбирал үйлдэнэ
-Исламын шашны төлөөлөл-Үнэн алдартны шашны төлөөлөл-Католик шашны төлөөлөл
10:30 Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн айлдвар, мэндчилгээ Энэтхэг улс, Дармасала хотоос шууд дамжуулна
11:00 Түр завсарлага
11:30 МБШТ Гандантэгчэнлин хийдийн Цорж лам, гавж Б.Чойжилсүрэн Бурхан багшийн намтар, зохионгуйн талаар айлдвар айлдана
11:40 ШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж Бурханы шашин ба ёс суртхуун сэдвээр айлдвар айлдана
11:50 Шагнал гардуулах ёслол, МБШТ Гандантэгчэнлин хийдээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хийдэд Өөлдийн таван шүтээнийг гардуулна
12:00 Лам хуврагууд шашин дэлгэрэхийн ерөөл уншиж хөтөлбөр жаргаана.


















