Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бурхан Халдун уулыг ирэх онд тахина

Бурхан Халдун хайрханы Дээд овоонд цөөн тооны хүмүүс очиж төрийн тахилгын ёслол үйлдэх бөгөөд тайлгыг Цагаан арал орчимд хийнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бурхан Халдун уулыг ирэх онд тахина
Бурхан Халдун уулыг ирэх онд тахина. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх төрийн ёслолыг таван жилд нэг удаа үйлдэж байхаар тогтсон. Тиймээс энэ дагуу үндэсний бахархалт хайрхан Бурхан Халдуны төрийн тахилгын ёслол 2015 онд болно. Өөрөөр хэлбэл, Бурхан Халдуныг ирэх оны зургаадугаар сард тахина.

Бурхан Халдуны төрийн тахилга, тайлгыг уламжлалын дагуу хайрханы бараа нь харагдах газраас хийх, хүндэтгэлийн овоо байгуулах газрыг сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцсэн. Төрийн тахилгын үед Бурхан Халдун хайрханы Дээд овоонд цөөн тооны хүмүүс очиж төрийн тахилгын ёслол үйлдэх бөгөөд тайлгыг Цагаан арал орчимд хийнэ.

Хуваалцах