Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бурханч лам Г.Пүрэвбат докторын зэрэг хамгаалжээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат энэ сарын 6-нд “Улаанбаатар эрдэм” их сургуулиас докторын дипломоо гардан авчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бурханч лам Г.Пүрэвбат докторын зэрэг хамгаалжээ
Бурханч лам Г.Пүрэвбат докторын зэрэг хамгаалжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат энэ сарын 6-нд “Улаанбаатар эрдэм” их сургуулиас докторын дипломоо гардан авчээ.

Тус сургууль нь 2014 онд Эдийн засаг, Бизнесийн удирдлагын ухаанаар докторын зэрэг хамгаалуулах эрх авснаар докторантурын сургалтыг амжилттай явуулж явуулж байгаа билээ. Энэ хичээлийн жилд докторантурын хөтөлбөрт 40 орчим докторант суралцаж байна.

Дээрх сургуулийн анхны докторантууд болох Г.Пүрэвбат “Монголын бурханы шашины урлахуйн ухааны тогтолцоо болон хөгжлийн хэтийн төлөв, үнэлэмжийн асуудал” сэдэвт судалгааны ажлаар Бизнесийн ухааны доктор, Ц.Дашдондог “Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулах зарим асуудал” сэдэвт судалгааны ажлаар Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Хуваалцах