Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

“Бөртэ чоно-2021”-ийн эзнээр хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг тодорлоо

Өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдсан энэхүү арга хэмжээ энэ жил олимпын дараа болж байгаагаараа онцлог юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бөртэ чоно-2021”-ийн эзнээр хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг тодорлоо
“Бөртэ чоно-2021”-ийн эзнээр хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно-2021” ёслолын арга хэмжээ өнөөдөр МҮОНРТ-ийн “Студи-600”-д болж, шилдгийн шилдэг тамирчнаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг тодорлоо. Шилжин явах цомыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын аварга Э.Бадар-Ууган гардуулав.

Өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдсан энэхүү арга хэмжээ энэ жил олимпын дараа болж байгаагаараа онцлог юм.

2002 оноос эхлэлтэй тус наадам 19 дэх жилдээ болсон бөгөөд шилгүүдийг спортын сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчид санал өгч шалгаруулдаг уламжлалтай.

Сонирхуулахад, өнгөрсөн хоёр жил завсарласны өмнөхөд буюу “Бөртэ чоно-2019"-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар шалгарч байв.

Хуваалцах