Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар буурсан байна

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний 4 сард 10.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2802 (21.7%)-оор буурсан байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны 4 дүгээр сард 2575 болж, өмнөх сараас 516 (25.1%)-гаар өсжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар буурсан байна
Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 21.7 хувиар буурсан байна. Зураг: МҮОНРТ

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний 4 сард 10.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 2802 (21.7%)-оор буурсан байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны 4 дүгээр сард 2575 болж, өмнөх сараас 516 (25.1%)-гаар өсжээ.

16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 2020 оны эхний 4 сард 48 болж, өмнөх оны мөн үеэс 12 (20.0%)-оор буурсан.Улсын хэмжээнд 2020 оны эхний 4 сард 35.3 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 5.2 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2.3 (6.1%) мянгаар буурч, харин баривчлагдсан хүн 1.2 (29.7%) мянгаар өссөн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хуваалцах