Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 23.0 хувиар буурсан байна

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны 5 дугаар сард 2549 болж, өмнөх сараас 26 (1.0хувь)-гаар буурсан байна. 16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 2020 оны эхний 5 сард 57 болж, өмнөх оны мөн үеэс 16 (21.9хувь)-гаар буурсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 23.0 хувиар буурсан байна
Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 23.0 хувиар буурсан байна. Зураг: МҮОНРТ

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний 5 сард 12.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3635 (23.0хувь)-аар буурсан байна.

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны 5 дугаар сард 2549 болж, өмнөх сараас 26 (1.0хувь)-гаар буурсан байна. 16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 2020 оны эхний 5 сард 57 болж, өмнөх оны мөн үеэс 16 (21.9хувь)-гаар буурсан байна.

Нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2316 (24.1хувь), хулгайлах гэмт хэрэг 1031 (23.3хувь), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 576 (15.8хувь), залилах гэмт хэрэг 679 (24.2хувь), хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 253 (43.7хувь), дээрэмдэх гэмт хэрэг 207 (45.6хувь), хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 186 (42.4хувь), хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 146 (38.1хувь), гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 162 (77.5хувь)-оор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Хуваалцах