Бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 4507-аар буурсан байна
Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний 7 сарын байдлаар 15.9 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4.5 (22.1%)-мянгаар буурсан байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны 7 дугаар сард 2.3 мянга болж, өмнөх сараас 225 (9.0%)-аар буурчээ.
Мэдээллийн алба

16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 2020 оны эхний 7 сард 75 болж, өмнөх оны мөн үеэс 20 (21.1%)-иор буурсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2020 оны эхний 7 сард 94.1 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 23.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 36.8 (28.1%) тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 4.2 (15.6%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.