Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүртгэл мэдээллийн системд мэдээ оруулах чадварт сургалаа

Сургалтад ЭХЭМҮТ-ийн ТСА-ны дарга, мэргэжилтнүүд, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, өрх, сумын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн төвийн хүүхэд, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, чанарын менежер, статистикийн их, бага эмч нарын төлөөлөл зэрэг нийт 25 хүн оролцл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүртгэл мэдээллийн системд мэдээ оруулах чадварт сургалаа
Бүртгэл мэдээллийн системд мэдээ оруулах чадварт сургалаа. Зураг: МҮОНРТ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгээр “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад ЭХЭМҮТ-ийн ТСА-ны дарга, мэргэжилтнүүд, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, өрх, сумын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн төвийн хүүхэд, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, чанарын менежер, статистикийн их, бага эмч нарын төлөөлөл зэрэг нийт 25 хүн оролцлоо.

“Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээ оруулах чадварыг эмч, мэргэжилтнүүдэд эзэмшүүлсэн ач холбогдолтой сургалт боллоо.

Хуваалцах