Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх сараас 0.9 хувиар буурлаа

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны долоодугаар сард ажилгүй 5.2 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 5.4 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх сараас 0.9 хувиар буурлаа
Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх сараас 0.9 хувиар буурлаа. Зураг: МҮОНРТ

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны долоодугаар сард ажилгүй 5.2 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 5.4 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны долоодугаар сард нийт 1.6 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 433 иргэн ажилд зуучлагдан орсон байна.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 7 дугаар сард 5.2 мянган хүн шинээр бүртгүүлсний 2.7 (53.0%) мянга нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 0.1 (4.3%) мянган хүнээр буурчээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Хуваалцах