Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 32.6 хувь нь дипломтой

Хөдөлмөрийн биржид бүртгүүлэх иргэдийн идэвх сайн байгаа ч бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо сүүлийн зургаан жилийн хамгийн доод хэмжээндээ хүрсэн байна. Харин Хөдөлмөрийн биржид шинээр бүртгүүлсэн иргэдийн тоо 100.1 мянгад хүрчээ.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 32.6 хувь нь дипломтой
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 32.6 хувь нь дипломтой. Зураг: МҮОНРТ

Энэ оны эхний 11 сарын байдлаар Монгол Улсын бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 35.9 мянга болж буурчээ. Хөдөлмөрийн биржид бүртгүүлэх иргэдийн идэвх сайн байгаа ч бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо сүүлийн зургаан жилийн хамгийн доод хэмжээндээ хүрсэн байна. Харин Хөдөлмөрийн биржид шинээр бүртгүүлсэн иргэдийн тоо 100.1 мянгад хүрчээ. Энэ нь сүүлийн гурван жилийн хамгийн сайн үзүүлэлт болсон байна. Гэвч энэ хугацаанд 24.7 мянган иргэн ажилд зуучлагдан орсон нь өнгөрсөн оны мөн үеэс бараг хоёр дахин буурсан дүн гэнэ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 43.3 хувь нь бүрэн дунд, 32.6 хувь нь дипломын болон бакалаврын боловсролтой иргэд байгаа ажээ.

Хуваалцах