Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх сараас 4.2 хувиар буурчээ

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 5 дугаар сард ажилгүй 6.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх сараас 4.2 хувиар буурчээ
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх сараас 4.2 хувиар буурчээ. Зураг: МҮОНРТ

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 5 дугаар сард ажилгүй 6.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 5 дугаар сард нийт 2.4 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 924 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 343 (1.7хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 161 (46.9хувь) нь эмэгтэйчүүд байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Хуваалцах