Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүртгэлтэй ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 16 пунктээр буурчээ

Улсын хэмжээнд 2021 оны 09 сарын байдлаар нийт 14341 ажлын шинэ байр бий болж, түүнд ажилгүй иргэд ажлын байраар хангагдсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүртгэлтэй ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 16 пунктээр буурчээ
Бүртгэлтэй ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 16 пунктээр буурчээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд 2021 оны 09 сарын байдлаар нийт 14341 ажлын шинэ байр бий болж, түүнд ажилгүй иргэд ажлын байраар хангагдсан байна. Шинэ ажлын байрны бүртгэлийг орон нутгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдийн ажлын байрны бүртгэл хариуцсан мэргэжилтнүүд нь ажил олгогч байгууллагууд болон аж ахуйн нэгжтэй холбогдон хамтран бүртгэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Нийт шинэ ажлын байрнаас, байнгын шинэ ажлын байр 9218 буюу 64.3 хувь, улирлын шинэ ажлын байр 1982 буюу 13.8 хувь, түр шинэ ажлын байр 3141 буюу 21.9 хувийг тус тус эзэлж байна.

Энэ нь нийт бий болсон шинэ ажлын байрны тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24,6 пунктээр буурсан байна.

Аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 15053 болж өмнөх сараас 266 хүнээр буюу 1,7 пунктээр буурсан ба өмнөх оны мөн үеэс 2776 хүнээр буюу 16 пунктээр буурсан байна.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Хуваалцах