Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүртгэлтэй эмийн 63.4 хувийг жороор олгох эм эзэлж байна

МХЕГ-аас зах зээл дэх эмийн чанар, хэрэглээний аюулгүй байдлыг хангуулах, эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчдын чадавх, хандлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг жигд, тэгш, хүртээмжтэй

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүртгэлтэй эмийн 63.4 хувийг жороор олгох эм эзэлж байна
Бүртгэлтэй эмийн 63.4 хувийг жороор олгох эм эзэлж байна. Зураг: МҮОНРТ

МХЕГ-аас зах зээл дэх эмийн чанар, хэрэглээний аюулгүй байдлыг хангуулах, эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчдын чадавх, хандлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг жигд, тэгш, хүртээмжтэй хийх нөхцөлийг бий болгох зорилгоор энэ сарын 22-24-ны өдрүүдэд эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчдад сургалт зохион байгууллаа.

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй 4800 гаруй нэрийн эмийн 30 хувь нь үндэсний үйлдвэрийн эм, 70 хувь нь импортын эм бөгөөд 63.4 хувь нь жороор олгох, 35.5 хувь нь жоргүй олгох, 1.1 хувь нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм байна.

Иргэдийн дунд эмийн зохистой хэрэглээний ойлголт, хандлага дутмаг, антибиотикийг өөрсдийн дураар эмийн сангаас авч, замбараагүй хэрэглэдэг буруу дадалтай, эмийн жор бичилт хангалтгүй, эмийн сангууд эмийг жоргүй олгодог, жороор эм олголтод тавих хяналт хангалтгүй зэрэг асуудлууд байгаа аж.

Хуваалцах