“Бүс ба зам-Гэрэлт аялал” төслийн гэрээнд гарын үсэг зурав
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэг болон Монгол улаан загалмайн нийгэмлэгийн 2 талт хамтын ажиллагааны уулзалт 2026 оны 02 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд Хөх хотод болж байна.
Мэдээллийн алба

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэг болон Монгол улаан загалмайн нийгэмлэгийн 2 талт хамтын ажиллагааны уулзалт 2026 оны 02 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд Хөх хотод болж байна.
Хамтын ажиллагааны уулзалтыг нээж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэгийн байнгын ажил хариуцсан дэд дарга Ян Фэн-и, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар үг хэлсэн юм. Энэ үеэр талууд “Бүс ба зам-Гэрэлт аялал” төслийн хүрээнд хийгдсэн нүдний болорын хагалгаа, хамтын ажиллагааны үр дүн, 2026 онд хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа.
Уулзалтын хүрээнд ӨМӨЗО-ны Улаан загалмайн хүмүүнлэгийн соёл боловсролын төв, “Гэрэлт аялал” нүдний эрүүл мэндийн сурталчилгааны баазтай танилцаж, туршлага судалсан юм. Энэ үеэр 2026 онд хамтран хэрэгжүүлэх “Бүс ба зам-Гэрэлт аялал” төслийн гэрээнд гарын үсэг зурав.
Дашрамд дурдахад, Монголын улаан загалмай нийгэмлэг 2025 онд нүдний болор цайх эмгэгтэй 120 ахмадыг үнэ төлбөргүй хагалгаанд хамруулсан юм гэж Монголын Улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.


















