Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүс нутгийн байгалийн нөөцийг тогтооно

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас бүс нутгийн байгалийн нөөцийг тогтоох ажлыг хэрэгжүүлнэ. Үүнийг хийхдээ иргэдийн оролцоонд тулгуурлах аж.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүс нутгийн байгалийн нөөцийг тогтооно
Бүс нутгийн байгалийн нөөцийг тогтооно. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас бүс нутгийн байгалийн нөөцийг тогтоох ажлыг хэрэгжүүлнэ. Үүнийг хийхдээ иргэдийн оролцоонд тулгуурлах аж.

Хувь хүн өөрийн ашиглаж, эзэмшиж, өмчилсөн газрынхаа байгалийн баялаг, нөөцийг бүртгүүлээгүй тохиолдол олон. Тиймээс үүнийг цэгцэлж, газраас баялаг бүтээх боломжийг нь олгох зорилгоор байгалийн бүхий л нөөцийг тогтоох, зурагжуулах ажлыг хийхээр боллоо. Ингэснээр иргэд хаана, ямар байгалийн нөөц байгааг мэдэхээс гадна өөрийн жам ёсны эрхээ эдлэх боломжтой болох юм. Үүнд аймгуудын оролцоо мөн чухал. Учир нь тухайн бүс нутгийн бэлчээр, тариалангийн нөөцөөс гадна бусад байж болох нөөцөө зурагжуулах ажлыг хийх шаардлагатай юм байна. Ингэсний зорилго нь баялгийг зөв зохистой ашиглахаас гадна газар эзэмшилт, ашиглалтын хувьд иргэн бүрт жигд хүрэх боломж бүрдэнэ.

Хуваалцах