Бүс нутгийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжрууллаа
Каритас Чех олон улсын байгууллагаас “Алслагдсан бүс нутаг дахь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийг Завхан аймагт хэрэгжүүллээ. Энэ ажлын хүрээнд Их-Уул, Идэр, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Отгон, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан гээд 15 сумын 15 багт 43 нэр төрли
Мэдээллийн алба

Каритас Чех олон улсын байгууллагаас “Алслагдсан бүс нутаг дахь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийг Завхан аймагт хэрэгжүүллээ.
Энэ ажлын хүрээнд Их-Уул, Идэр, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Отгон, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан зэрэг 15 сумын 15 багт 43 нэр төрлийн нийт 52,490,000 төгрөгийн оношилгоо эмчилгээ, үзлэгийн багаж хэрэгслийг олголоо.
Ийнхүү алслагдсан сумдын багийн эмч нар эмнэлгийн багаж төхөөрөмжтэй болсноор тэдний ажиллах нөхцөл боломж нь хангагдаж үйлчилгээний чанар дээшилсэн байна.


















