Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүс нутгийн Соёлын сайд нарын уулзалт болж байна

“Ази, Номхон далайн бүс нутгийн соёлын бодлогын ЮНЕСКО-гийн бүсийн зөвлөлдөх уулзалт” буюу бүс нутгийн Соёлын сайд нарын зөвлөлдөх уулзалт энэ сарын 11-12-ны өдрүүдэд цахимаар болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүс нутгийн Соёлын сайд нарын уулзалт болж байна
Бүс нутгийн Соёлын сайд нарын уулзалт болж байна. Зураг: МҮОНРТ

“Ази, Номхон далайн бүс нутгийн соёлын бодлогын ЮНЕСКО-гийн бүсийн зөвлөлдөх уулзалт” буюу бүс нутгийн Соёлын сайд нарын зөвлөлдөх уулзалт энэ сарын 11-12-ны өдрүүдэд цахимаар болж байна.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Зөвлөлдөх уулзалтыг Бүгд Найрамдах Индонез Улсын Боловсрол, соёл, судалгаа, технологийн сайд ноён Надием Макарим удирдан зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтаар соёлын бодлогын үндэсний болон бүс нутгийн чиг хандлага, алдаа дутагдал, сорилтуудыг олж тогтоох, соёлын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцэж байгаа юм.

Зөвлөлдөх уулзалтаас гарах үр дүнг энэ оны 9 дүгээр сард ЮНЕСКО болон Мексикийн Засгийн газрын ивээл дор зохион байгуулагдах Дэлхийн Соёлын сайд нарын хурлаар танилцуулж, хэлэлцэнэ гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Хуваалцах